Цаг үеийн
Зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурав
1141

2019 оны 10-р сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр-Монголын өөртөө засах орны Ордос хотноо “БНХАУ болон хөрш зэрэглэдээ орнуудад тарваган тахал, боом, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх олон улсын симпозиум” зохион байгуулагдлаа.

Тус симпозиумд Монгол-5, ОХУ-9, Казакстан-4, БНХАУ-27 нийт 45 шинжээч, мэргэжилтэн оролцож, өөрийн улс орон дахь хил орчмын зоонозын халдварт өвчний (тарваган тахал, боом, бруцеллёз) төлөв байдал, тархалт, тандалт, хариу арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Монгол улсаас биологич М.Байгальмаа “Монгол Улсын хилийн орчмын тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал”, тархвар судлагч Ш.Агиймаа “Монгол улсад боом өвчний тархалт” илтгэл хэлэлцүүлэв.

Уг симпозиумын явцад цаашид хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, дээрх  халдварын эрсдэл, түүнийг бууруулах хяналт, урьдчилан сэргийлэлтийг хамтран хэрэгжүүлэх талаар дөрвөн улсын хамтарсан зөвшилцлийн гэрээнд талууд болон ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах гарын үсэг зурлаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.10.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter