Зөвлөгөө
Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж
1523

Нийслэл хотод зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэхийг хүсье.

  • Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.
  • Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
  • Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter