Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1395

Ажлын байр: Хүний нөөцийн менежер

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний нөөцийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй төгссөн

Ерөнхий шаардлага:

  • Хүний нөөцийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Комьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  • Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн мэдлэг, туршлагатай
  • Албан бичгийн стандарт боловсруулалтын мэдлэг, туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
  • Харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүйтэй
  • АBLE модуль дээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Хүний нөөцийн чиглэлээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу талтай
  • Эрүүл мэндийн чиглэлийн сургууль төгссөн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет №1 /2019 оны 05 дугаар тогтоолын дагуу/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
  • Намтар 3 үеийн
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн бодлого, чиглэл, хөтөлбөрийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, Хөдөлмөрийн хууль, төвийн дотоод журам, бусад тушаал, дүрэм заавруудын биелэлтэд хяналт тавих, шинээр ажилд орсон болон ажилтан ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, хөдөлмөрийн гэрээг байгуулах, ажиллагсдыг зөв байршуулан, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын хандлагыг сайжруулан идэвхжүүлэх, нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллын тогтолцоог сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2019 оны 12-р сарын 01-ний өдөр

Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99194022

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter