ЗӨСТ
Тарваган тахал өвчний шинжилгээг яаралтайгаар түргэвчилсэн сорилоор хийдэг боллоо
851

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн лабораторийн оношилгоонд тарваган тахал өвчний үүсгэгч илрүүлэх түргэвчилсэн тестийг шинээр нэвтрүүллээ.

Оношилгоонд түргэвчилсэн тестийг нэвтрүүлсэнээр өмнө нь нян судлалын шинжилгээний хариуг 72 цаг хүлээдэг байсан бол одоо дуудлага хүлээж авсан өдрөө шинжилгээний хариуг шууд гаргах боломжтой болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй үзүүлдэг боллоо.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.11.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter