Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1159

Ажлын байр: Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлагч, Биологич мэргэжлээр төгссөн, магистр ба түүнээс дээш зэрэгтэй.

Ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүйтэй
  • Онолын болон хээрийн судалгааны арга зүй эзэмшсэн, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачилгатай
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдө
  • Төрийн албан хаагчийн анкет №1 /2019 оны 05 дугаар тогтоолын дагуу/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Намтар 3 үеийн намтар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Зоонозын халдварт өвчний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх, судалгааны ажлын арга зүй, зөвлөмжөөр бусад мэргэжилтнүүдийг хангах, эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл болон эрдэм шинжилгээний талаар баримтлах бодлогыг тодорхойлох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ажиллах.

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2019 оны 12-р сарын 22-ны өдөр

Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99194022

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter