Цаг үеийн
Буянт-Ухаа боомтын хилийн нэвтрэх цэгт ажилладаг байгууллагуудад сургалт хийлээ
857

БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод гарсан халдварын дэгдэлт ихсэж, халдвар авсан хүний тоо өсч байгаатай холбогдуулан Буянт-Ухаа боомтын хилийн нэвтрэх цэгт ажилладаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх, зөвлөмж, сэрэмжлүүлэг, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор МИАТ ТӨХК-ний хурлын танхимд ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-аас “Шинэ коронавирүст /2019-n Cov/ халдварын хяналт, сэргийлэлт сэдэвт хамтарсан сургалтыг 2020 оны 01-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Чингис хаан олон улсын нисэх буудал, Хилийн хяналтын байгууллагууд, авиа компаниуд, ИНЕГ, МИАТ ТӨХК-ний ажилтан, албан хаагчид оролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2020.01.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter