You are here: Home / ЗӨСТ / Дундговь аймгийн ЗӨСТ-өөс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийн хүрээнд Дундговь аймгийн ЗӨСТ-өөс Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал, Эрдмийн далай цогцолбор сургуулиудын бага ангийн сурагчдад сургалт мэдээлэл хийлээ.
Тус сургуулиудын 1-5-р ангийн 288 сурагчдад “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр яриа таниулга хийж, “Галзуу өвчнөөс сэргийлье”, “Галзуу өвчний сэрэмжлүүлэг”, “Галзуу 360-2019”, “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт богино хэмжээний 4 видео кино үзүүлэн, сэрэмжлүүлэх материал 300 ширхэг, нохойг арчлах, түүнд хазуулахаас сэргийлэх хөтөч зурагт ном 13 ширхэгийг тараалаа.
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.01.23