Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь БНХАУ-д дэгдэж буй шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж, Монгол улсад тус халдвар тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан гарсан Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/537-р тушаалын 7-р хавсралт нэг удаагийн хамгаалах өмсгөлийг өмсөж, тайлах дарааллаар дадлага сургуулилт хийлгэлээ. Сургалтад нийт 80 эмч, мэргэжилтнүүд хамрагдав.
 
  
 
Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.01.28
 
			
 
								














