ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ эмч, эмнэлгийн ажилчдад сургалт хийлээ
776

2020 оны 01-р сарын 27-29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газрын эмч, эмнэлгийн ажилчдад Эрүүл мэндийн сайдын  2019 оны 11 сарын 29–ны өдрийн А/537 дугаар тушаалын долоодугаар хавсралтад заагдсан  “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, “Шинэ коронавирусийн халдварын үеийн бэлэн байдал” зэрэг сэдвээр онол дадлага хослосон сургалт хийлээ.

Тус сургалтаар БОЭТ, ЭМГ-ын тасаг бүрийн бэлэн байдлыг шалган, зааварчилгаа өглөө. Мөн сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчдад томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх нь, коронавирусийн халдвараас сэргийлэх нь зэрэг нийт 230 ширхэг санамж тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.01.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter