ЗӨСТ
Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтонд зөвлөн туслах ажлаар ажиллаж байна
853

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Шивээ хүрэн боомтод аймгийн мэргэжлийн баг хамтран ажиллаж байна. Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч, тус боомтын гаалийн газар, хилийн цэрэг, хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын ажилчдад, “Шинэ коронавирусийн халдварын үеийн бэлэн байдал”, “Нэг удаагийн хамгаалах өмсгөл өмсөх, тайлах дараалал” сэдвээр сургалт хийлээ. Сургалтад нийт 28 хүн хамрагдсан. Мөн тус боомт орчимд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаний ХАБ-ын ажилтан, уурхайн эмч нарт  “Шинэ коронавирусийн халдварын үеийн бэлэн байдал”  сэдвээр мэдээлэл өглөө. Уулзалтад 3 компаний 9 хүн оролцсон.  Мөн тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулах, хилийн боомтон дээр ажиллаж буй албан хаагч нарт аюулгүй байдлаа хангах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн мэргэжлийн баг хамтран ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.01.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter