ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ “Яаралтай цуглар” дохиогоор ажиллалаа
1653

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, шинэ Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны Зоонозын өвчинтэй тэмцэх тусгай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон албан хаагчид 2020 оны 02-р сарын 05-ны 800 цагаас яаралтай цугларлаа.

ДЭМБ-ийн зөвлөмж,ЭМС-ын албан даалгавар, ЗӨСҮТ-ийн зөвлөмж аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар ЭМГ-ын даргын тушаал бүхий эрх зүйн баримт бичгийг албан хаагчдын уншиж судалсан байдлыг шалган ярилцлага зохион байгууллаа.

Архангай аймгийн ЗӨСТ-ийн даргын 2020 оны 01-р сарын 31-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар томилогдсон ариутгал халдваргүйжүүлэлт хийх шуурхай 2 багийн шинэ Коронавирусийн сэжигтэй тохиолдол, дэгдэлтийн үед хэрэглэх багаж, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэгслийн бүрдэл дуудлагын бэлэн байдалд үзлэг хийлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.02.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter