Цаг үеийн
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье
2917

Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар тархаад буй цаг мөчид аюулт халдварыг эх орондоо зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн идэх хоол унтах нойроо хугаслан ажиллаж буй нийт хамт олны ялангуяа эрүүл мэндийн салбарын ажилтны 80-иад хувь нь эмэгтэйчүүд байгаа билээ. Ажилч хичээнгүй, дайчин, эрэлхэг зоригт Монголын үзэсгэлэнт саран гоо эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эмэгтэйчүүд та бүхний хайр халамж, энэрэлт сэтгэл, хичээнгүй зүтгэл тань үр хүүхэд, хань ижил, аав ээж, ахан дүүс болон Монголын ард түмнийг аюулт халдвараас хамгаалж чадна гэдэгт бат итгэлтэй байна. Энэ өдөр эх орон эмэгтэйчүүд та бүхнээрээ бахархаж байна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter