ЗӨСТ
Мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө
1425

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар хамтран 2020 оны 03-р сарын 13-ны өдөр ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэлт хийх  тусгай зөвшөөрөл бүхий “Мэргэн насан” ХХК, “Дондог боржигон” ХХК, “Цогц ариутгал” ХХК-ийн ажилтнуудад COVID -19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэхүү сургалт нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шинэ коронавируст халдвар(COVID -19)-ын үед халдваргүйжүүлэлт хийх эрх зүйн акт, зөвлөмж, халдварын сэргийлэлт хяналт, хувийн хамгаалах хэрэгслийг зөв ашиглах чиглэлээр сурган дадлагажуулж, албан байгууллага аж ахуй нэгжид ажил үйлчилгээг хариуцлагатай чанартай гүйцэтгэх талаар чиглэл өгөв.

Мөн тус компиануудын ажлын байранд хүний нөөц, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын чанар, нөөц, хог хаягдал, угаалга цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр хяналт хийж, харилцан туршлага солилцов.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.03.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter