ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ зохион байгууллаа
1578

Улсын онцгой комиссын 13 дугаар хурал, аймгийн Онцгой комиссын 7 дугаар хурлын тэмдэглэл, Архангай аймгийн Засаг даргын 2020 оны А/182 дугаар захирамж, Эрдэнэбулган сумын Засаг даргын А/44 дүгээр захирамжийн дагуу Архангай аймгийн хэмжээнд 2020 оны 03-р сарын 25-аас 04-р сарын 07-ыг хүртэл ахуйн хог хаягдал цэвэрлэх, малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Архангай аймгийн ОБГ, ЦГ, ЭМГ, ЗӨСТ, МЭГ, БОАЖГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХТҮГ хамтран МЭГ-ын “ДҮК” машинаар коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хучилттай авто зам, явган хүний болон дугуйн замууд, нийтийн эзэмшлийн зам, талбай, автомашины зогсоолууд, орон сууцнуудын хогийн цэг, хуучны жорлон, муу усны нүх орчмын бохирдол их талбай, хур хог цугларсан талбай, үерийн далан, гуу жалга зэрэг газарт их цэвэрлэгээ хийсний дараа 271242м.кв талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.

Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 205 байгууллага, аж ахуйн нэгж болон сумын 1-5, 7 дугаар багийн гадаад дотоод орчны 372258 м.кв талбайн хог хаягдалыг цэвэрлэн мал, амьтны 286 сэг зэм цуглуулж устгаж, 57900 м.кв талбайг халдваргүйжүүллээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.04.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter