ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
1096

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 04-р сарын 13-16-ны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан сумдын 6 секторын 54000 га талбайд хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, хүн амын дунд тандалт судалгаа хийлээ.

Тандал судалгаагаар тус бүс нутгийн хээрийн талбай, малчдын үхэр, хонь зэргээс заавар журмын дагуу нийт 697 бэлчээрийн хачиг (Dermacentor nuttalli) цуглуулж, 180 хүнээс асуумж судалгаа авч, 10%-aac  цусны шинжилгээ авлаа.

Мөн тухайн бүс нутгийн 100 орчим өрхийн 230 гаруй хүнд хачгаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөгөө өгч, 200 ширхэг санамж хуудас тааран ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.04.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter