ЗӨСҮТ-ийн халдварын сэргийлэлт хяналт, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн багаас 2020 оны 04-р сарын 22-ны өдөр “Хамгаалах нэг удаагийн хувцас, хэрэгсэл өмсөх, тайлах дараалал”-аар 14 дахь удаагийн дадлагажих сургалтаа зохион байгууллаа. Сургалтад төлөвлөгөөт хуваарийн дагуу коронавируст COVID-19 халдварын дуудлагын бэлэн байдлын 1, 2, 3-р багийн эмч, мэргэжилтэн 17 хүн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дарааллыг биечлэн үзүүлж, хүн тус бүрийг үнэлгээжүүлэв. Сургалтад оролцогчдын 90 хувь нь “А” дүнтэй үнэлэгдлээ.
Нийтлэгдсэн огноо: 2020.04.22