Зөвлөгөө
Өнөөдөр хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
2516

2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн 04-р сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгож, уг өвчнөөс сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээдэг. 2020 онд ДЭМБ-аас тус өдрийг “Хумхаа өвчнийг тэглэх ажлыг хамтдаа эхлүүлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү аянд хумхаа өвчний тархалт ихтэй улс орнуудын Засгийн газрын бодлого шийдвэрээс гадна улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, хувийн хэвшлийн компаниуд, хумхаа өвчинд нэрвэгдсэн иргэд гэх мэт нийгмийн бүхий л давхарга нэгдэж байна. Та ч бас бидэнтэй нэгдээрэй гэсэн уриалга гаргажээ.

Хумхаа өвчин нь шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох шинж тэмдгээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.

Хумхаагийн халдвар тээгч шумуулд хазуулсанаар хүн өвчлөх бөгөөд хумхаа өвчний голомтот нутагт зорчиж буй иргэд шумуулд хазуулахгүй байх нь уг өвчнөөр өвчлөхгүй байх хамгийн гол аргын нэг байдаг.

Иймд уг өвчний  голомтот нутагт аялж, зорчиж, амьдарч буй иргэд шумуулд хазуулахаас сэргийлж,  шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай цамц өмсөх, шумуул үргээгч бодис хэрэглэх, гэр орны хаалга, цонхондоо хаалт хийх, орныхоо дээгүүр шумуулаас хамгаалах тор татах, шумуул үржих таатай орчин болох чийгтэй орчныг гэртээ болон амьдарч буй орчиндоо бий болгохгүй байх талаар иргэн танд зөвлөж байна.

Нийтлэгдсэн огноо: 2020.04.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter