Онцлох
Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх дадлага, сургалт боллоо
5760

Эрүүл мэндийн сайдын 188 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах COVID-19 халдварын болзошгүй дэгдэлтийн үед “Голомтод эцсийн халдваргүйжүүлэлт” хийх нийслэл, дүүргийн шуурхай хариу арга хэмжээний багуудыг чадавхжуулах, бэлэн байдлыг хангахаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарын баталсан удирдамжийн дагуу ЗӨСҮТ-ийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны хариу арга хэмжээний багийн мэргэжилтнүүд дадлага сургалтыг  амжилттай зохион байгууллаа.
Тус дадлага, сургалтад БГД, СХД, СБД, ХУД, ЧД, БЗД, Нийслэлийн ЗӨСТ, Наркологийн төв, Гачуурт, Жаргалант, Хонхор тосгон, Энэрэл, Эрүүл үрс зэрэг эмнэлгүүдийн тархвар судлагч, эмнэл зүйч эмч, ариутгагч, жолооч нарын бүрэлдэлхүүнтэй багийн нийт 90 хүнийг хамруулан зохион байгуулав.
“Toyoko Inn” зочид буудалд эцсийн халдваргүйтгэл хийх үйл ажиллагаанд дүүргийн шуурхай хариу арга хэмжээний багийн 10 гишүүнтэй 4 баг нийт 40 хүнийг оролцуулж, ЗӨСҮТ-ийн 4 сургагч багш нар чиглүүлэн голомтын эцсийн халдваргүйтгэлийн технологийг гардан гүйцэтгүүлэн сургаж дадлагажуулсан нь оролцогсдын талархалыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

Дадлага сургалтыг амжилттай зохион байгуулсан халдвар судлагч Ш.Агиймаа, Н.Цэрэнбүжид, Г.Ганбилэг, Г.Зулцэцэг, Ариутгагч Н.Равжир, Ш.Энхтуяа, Б.Сувд-Эрдэнэ, М.Нарантуяа нартаа талархал илэрхийлье.

Нийтлэгдсэн огноо: 2020.04.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter