Цаг үеийн
“Монгол улсад бэтэг өвчний тандалтын тогтолцоо байгуулах, лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх” сургалт амжилттай эхэллээ
1011

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд 2019 оноос эхлэн ОУ-ын Пробитас сангийн санхүүжилттэй “Нохойн популяцийн бэтгийн халдваржилтыг тогтооход копро эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь“ төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 21 аймгийн МЭГ, ЗӨСТ-үүдийн 40 шимэгч судлаачид хамрагдаж, бэтгийн үүсгэгчийн жинхэнэ эзний халдваржилтыг тогтоох тандалт судалгааны үндсэн шинжилгээнүүдийн талаар суралцаж байна. Хичээлүүдийг МЭХ, “ЖАЙКА” ОУ-ын байгууллага, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эрдэмтэн багш нар зааж байна. Сургалтыг 3 удаагийн ээлжээр, танхимын хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн төгсөгчид өнгөрсөн баасан гараг (05-р сарын 29)-т сургалтын гэрчилгээгээ гардан авлаа. Сургалт үргэлжилж байна.

Эхний ээлжийн сургалтад Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Нийслэлийн ЗӨСТ, МЭГ болон ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд суралцлаа.

Суралцагчид золбин нохойн нарийн болон шулуун гэдэсний сорьц цуглуулав.

Жинхэнэ эзний халдварыг тогтоох ELISA шинжилгээг док, проф. С.Ганзориг заалаа.

Нийтлэгдсэн огноо: 2020.06.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter