Зөвлөгөө
Галзуу өвчнөөс сэргийлье
2084
  1. Галзуу өвчин гэж юу вэ?

Галзуу нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог зонхилон гэмтээдэг зоонозын халдварт өвчин. Халдвар авч өвчилсөн тохиолдолд 100% нас баралтаар төгсдөг.

  1. Галзуу өвчний эх уурхай гэж юу вэ?

Галзуу өвчин нь дэлхий дахинд өргөн тархсан халдвар юм. Жилд ойролцоогоор 65-87 мянган нас баралт бүртгэгддэг байна. Ихэнх нь Ази, Африкийн хөгжиж буй орнуудад тохиолджээ.

Үнэг, чоно, цөөвөр чоно, хярс, сарьсан багваахай, нохой, муур, гахай, таван хошуу мал зэрэг нь галзуу өвчний халдварын эх уурхай болно.

Иймээс таньж, мэдэхгүй нохойнд ойртохгүй байх, уруулж, ноцуулж, шүлсдүүлэх эрсдэлээс сэргийлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

  1. Галзуу өвчнөөр өвчилсөн мал, амьтанд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Галзуу өвчнөөр өвчилсөн мал, амьтдад зан ааш нь тогтворгүй болж өөрчлөгдөх, хоол, ундандаа дургуй болох, шүлс нь гойжих, бусад амьтан, хүн рүү дайрах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Үхэр, хонь, ямаа зэрэг гэрийн малд цочимтгой болох, амьтан, хүн рүү дайрах зэргээр зан ааш нь өөрчлөгдөж, идээшлэхгүй байх, ухаан алдаж унах, саажих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бол гэрийн тэжээвэр нохой, муурны зан ааш өөрчлөгдөж ярдаг, зөрүүд болж, самардах, хазах гэж оролдох, чулуу, мод үмхэж, зажилж, залгихыг оролдох, юм идэж чадахгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тэжээвэр гахайнд галзуу өвчний шинж тэмдэг маш тод илэрдэг бөгөөд зан ааш огцом өөрчлөгдөж, шархаа маажих, долоох зэргээр оролдохоос гадна саажилтын шинж тэмдгүүд ажиглагддаг.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter