You are here: Home / Цаг үеийн / Коронавируст халдвар (COVID 19)-ын тандалт шинжилгээг орон нутагт шуурхай зохион байгуулан ажиллаж байна
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн оношилгооны I баг 2020 оны 06-р сарын 22, 23–ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллаж, улс хоорондын ачаа тээврийн жолооч нараас сорьц цуглуулан биоаюулгүйн II зэрэглэлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн тоноглолтой хөдөлгөөнт авто лабораторид Коронавируст халдвар (COVID 19)-ын илрүүлэх шинжилгээг бодит хугацааны полимеразын гинжин урвалын аргаар хугацаа алдалгүй гүйцэтгэж, үр дүнг гаргалаа.


Нийтлэгдсэн огноо: 2020.06.23




