Цаг үеийн
Анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа
1432

2020 оны 06-р сарын 22-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч эмч Баасандавгын Уянга нь академич Б.Бурмаажав, биологийн ухааны доктор Д.Цэрэнноров нарын удирдлаган дор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлд “Монгол улс дахь хачигт энцефалитийн тархалт, тархвар судлалын онцлог” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын (Ph.D) зэргийг амжилттай хамгааллаа.

Анагаах ухааны шинэхэн доктор Б.Уянгадаа ЗӨСҮТ-ийн удирдлагын баг, хамт олноос нь халуун баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийтлэгдсэн огноо: 2020.06.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter