Зөвлөгөө
Иргэдэд өгөх зөвлөмж
3853

Сарьсан багваахайд вирусийн гаралтай 200 гаруй өвчин дэлхий даяар бүртгэгдсэн байдаг. Тэр дундаа галзуу өвчин тээх магадлал 1 хувиас бага байдаг. Гэсэн хэдий ч энэ нь хүнд халдах магадлалтай юм. Сарьсан багваахай нь одоогоор КОВИД-19 вирусийг дамжуулах  эсэх нь судалгаагаар тогтоогдоогүй байна. Сарьсан багваахай нь хүн зориудаар хүрэхгүй тохиолдолд гэм хор учруулахгүй. Иймээс ард иргэд өөрсдийн бололцоогоор урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авч өөрийн гэр бүлээ эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

Хэрхэн үүрлэхээс урьдчилан сэргийлэх вэ?

  • Сарьсан багваахай барих шаардлагатай бол заавал бээлий эсвэл хавчаар ашигла.
  • Сарьсан багваахай нь харанхуй давчуу газрыг илүү сонгон байршдаг. Байгаль дээр сарьсан багваахай хатсан мод, эзэнгүй агуй, тоосго, блокон байшин зэрэг чийгтэй харанхуй орчныг сонгон үүрлэдэг.
  • Иймд та гэр оронд байрлах дээврийн хөндийн нүх сүвийг (1см-ээс дээш хэмжээтэй) сайтар бөглөх

Хэрэв танай гэр оронд үүрэлсэн бол авах алхамууд

  • Сарьсан багваахай нь толин тусгалаас дайждаг бөгөөд та сарьсан багваахай үүрэлсэн газар дээврийн хөндийд хуучин толь эсвэл хөнгөн цагаан хуулга гэх мэт ойлт үүсгэх зүйлсийг байрлуулж болно.
  • Сарьсан багваахай мөн хурц үнэртэй зүйлээс дааждаг бөгөөд та гэртээ синнамоны нунтагийг үүрэлсэн хөндийд цацах нь мөн үр дүнтэй юм.
  • Шөнийн идэвхитэй амьтан тул үүрнээс гарах хугацаанд буюу 21-22:00 цагийн хооронд нүхийг хөөсөөр битүүлэх. Жич: Үр төлөө өгөхөөс өмнө буюу 06-р сарын сүүл үеэс 07-р сарын эхэн үеийн хооронд нүхийг битүүлэх арга хэмжээ авахгүй байх

Хэрэв сарьсан багваахайд хазуулсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаарай.

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter