ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ тарваган тахал өвчний тандалт, шинжилгээ хийлээ
1304

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 06-р сард Цогтцэций сумын Билгэх, Хүрмэн сумын Адуун чулуун, Бумбат, Баяндалай сумын Зуслан зэрэг сектор талбайд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэв.

Тус шинжилгээгээр 36000 га талбайд мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, 4 зүйлийн 96 жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас 253 бүүрэг цуглуулжээ. Шинжилгээгээр нийт 349 материалыг нян судлалын болон биологийн аргаар шинжилгээ хийхэд эерэг материал илрээгүй.

Голомтот нутгийн 16 өрхийн 49 иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 6 төрлийн 294 ширхэг сурталчилгааны материал тараан ажиллалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter