ЗӨСТ
Хэнтий аймаг эргүүл хяналт зохион байгууллалаа
1058

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24-р албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар албан даалгаврыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төв суурин газарт тарваганы түүхий эд болон халдвар тээгч материалыг нэвтрүүлэхгүй байх, тарвага агнуурын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хэнтий аймгийн Норовлин, Батноров сумдаас Чингис хот орох зам дээр эргүүл хяналт, шалгалт зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтран төв замуудад эргүүл хяналтын постыг 2020 оны 07-р сарын 31-ээс 08-р сарын 02-ыг хүртэл ажиллалаа. Тус хугацаанд 240 гаруй автомашинд үзлэг шалгалт хийхэд 5 тулам, 3 боодог нийт 8 тарвага хураагдсаныг зоонозын халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн зааврын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулан устгалыг хийж гүйцэтгэсэн.  Шинжилгээгээр тарваган тахал болон хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.08.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter