Онцлох
Сийлхэмийн нурууны улсын хил  дагуух голомтуудад тандалт судалгаа хийлээ
4029

ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн баг хамтран 2020 оны 07-р сарын 16-аас 08-р сарын 03-ны хооронд Улаанхус сумын нутаг Шарнохойт, Шар булаг, Тэрисагкан, Сонгинот, Ойгор, Хар ямаат, Шар ямаат, Монгол гол, Жалпак,  Цагаан шовх, Зуслан булаг, Бага булаг, Өртөө булаг Талын толгой, Ногооннуур сумын Шинэ даваа, Бухан толгой, Жаргалант, Хаг нуур,  Нарийн гол, Хэрээ нуур,  Хаалгат, Бугат сумын нутаг Шарзуух, Зааг, Хужрын хөндий Цэнгэл сумын Хагийн давааны өвөр, Цагаан голын хойд бие, Цагаан соёоны хүрээ зэрэг 33 цэгт газрын нийт 41 секторын 342000 га талбайг хамруулан тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг тандалт хэлбэрээр хийж, мэрэгч амьтан 291, мэрэгчийн үхдэл зэм 32, гадны шимэгч 273,  нийт  596 нэгж материал цуглуулж, хүн амын дундах асуумж судалгааг Ногооннуур,  Улаанхус сумын 198 хүнээс авч, 594 ширхэг тараах материал тарааж, 1086 хүнд сургалт, сурталчилгаа хийлээ.

Аймгийн ЭМГ, НЭ, ЗӨСТ, өрхийн ЭМТ, 9 сумдын ЭМТ-ийн 80 гаруй эмч ажилчдад “Тарваган тахал өвчний байгалийн голомт, тархвар судлал, эмнэлзүй, эмчилгээ, лабораторийн шинжилгээ, хариу арга хэмжээ” сэдвээр сургалт хийлээ.

Тандалт судалгааны урьдчилсан дүнгээр халдвартай ба идэвхтэй эпизооттой талбай 45000 га, мэрэгч амьтдын дунд тарваган тахлын эпизоот эрчимтэй үргэлжлэн явагдаж байгаа, хүн амын дундах асуумж судалгаагаар тарваган тахал өвчний талаарх мэдлэг хангалттай, халдварт өртөх эрсдэл өндөр, Сийлхэмийн нурууны тарваган тахлын байгалийн голомт маш өндөр идэвхтэй, хүний өвчлөл гарах магадлал өндөр байгааг тогтоолоо.

Нийтлэгдсэн огноо: 2020.08.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter