Цаг үеийн
Цахим сургалт зохион байгууллаа
1050

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24 дүгээр албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд “Тарваган тахал өвчний үед авах арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр цувралаар зохион байгуулж байна. Өнөөдөр тус сургалтыг Ховд аймгийн ЭМГ, БОЭТ болон Дарви, Дуут, Зэрэг, Манхан, Ховд, Үенч сум, Говь-Алтай аймгийн НЭ болон Бугат, Тайшир, Төгрөг, Халиун, Шарга, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэрэгжилтнүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, БУ-ны доктор Д.Цэрэнноров “Тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал”, эмнэл зүйч эмч Б.Дэлгэрмаа “Тарваган тахал өвчний эмнэлзүй, эмчилгээ, дархлаажуулалт”, АУ-ны доктор, клиникийн профессор З.Адъяасүрэн “Тарваган тахлын голомтын хариу арга хэмжээ” сэдвээр зохион байгууллаа. Дараагийн сургалт 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Архангай, Булган аймгийн сумын Эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд хамрагдана.

Нийтлэгдсэн огноо: 2020.08.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter