Архангай аймгийн Ихтамир сумын Тамирын цурав, Хөхнуурын өр голомтонд 2020 оны төлөвлөгөөний дагуу тарваган тахлын тандалт, хайгуул хяналтын шинжилгээ 36.0 га талбайг хамруулан хийлээ.
Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор мэрэгч амьтны тархалт, тоо толгойг тогтоож, агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Голомтот нутгаас мэрэгч амьтан, гадны шимэгч гулгидас нийт 572 сорьц дээжиллээ.
Дээжилсэн сорьцыг бичил харах, нян харах, биологийн аргаар шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй.
Голомтот нутгийн иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа хийж, зөвлөмж тараав.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.08.17