Нийслэлийн засаг даргын тамгын газраас 2020 онд 4.8 тэрбум төгрөгний үнэ бүхий 40 автомашин эрүүл мэндийн байгууллагуудад олгох ажил үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрүүл мэндийн байгууллагуудад 12 автомашин олгосон бөгөөд ЗӨСҮТ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгсөн нь коронавируст халдвар, зоонозын халдварт өвчний үеийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхэд томоохон хувь нэмэр боллоо. Энэхүү автомашиныг олгосон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад талархал илэрхийлье.
Бид цаашид коронавирусийн халдвар олон нийтийн дунд тархахаас урьдчилан сэргийлэхэд бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Нийтлэгдсэн огноо: 2020.08.18