ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ
858

Ховд аймагт гарсан тарваган тахлын хүний өвчлөлийн 1-р хавьтлын хүмүүсийн тусгаарлалтад байх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагаар дуусгавар болсон. Мөн өдрийн аймгийн Онцгой комиссын хурлын 16 дугаар тогтоолын 1 дэх заалтын дагуу БОЭТ-ийн 1-р хавьтлын хүмүүс тусгаарлагдаж байсан мэс заслын тасаг болон халдвартын тасагт эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.

Иргэн та тарвага агнахгүй, идэхгүй, худалдахгүй байхыг Зоонозын Өвчин Судлалын Төвөөс уриалж байна.

Тарваган тахал өвчнөөс хамтдаа сэргийлье.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.08.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter