Цаг үеийн
Үзүүлэх сургуулилт эхлэлээ
1224

Ховд аймагт Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, тарваган тахал өвчний үеийн салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад баруун бүсийн эрүүл мэндийн байгуулагуудын бэлэн байдлыг сайжруулах, тарваган тахлын эрсдэлийг бууруулах зорилгоор “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт үзүүлэх сургуулилт өнөөдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 24-нд эхлэлээ.

Тус үзүүлэх сургуулилтад ЭМЯ, ЗӨСҮТ, ОБЕГ, 6 аймгийн ЗДТГ, ЭМГ, НЭ, ЗӨСТ, ОБГ, МХГ-ийн мэргэжилтэн, сумдын эмч, салбар хоорондын төлөөлөл нийт 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.

Үзүүлэх сургуулилт 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дараах үйл ажиллагаануудын хүрээнд зохион байгуулагдах юм.

  1. Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээг ЭМС-ын тушаалын хэрэгжилтийн дагуу хийж, хариу арга хэмжээнд тулгарсан бэрхшээл, сургамжийн талаар салбар хоорондын мэргэжилтнүүдийн дунд ярилцлага зохион байгуулж, цаашдын бэлэн байдлын талаар дүгнэх;
  2. Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгуулагад авах хариу арга хэмжээг зохион байгуулах дасгал сургуулилт хийх;
  3. Ард иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, түгээснээр ард иргэдийн тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх;

Энэхүү үзүүлэх сургуулилт нь Зоонозын шалтгаант болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн нөхцөлд тохиолдлыг бүртгэх, мэдээ мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдал, хариу арга хэмжээ  авахад салбар хоорондын байгууллагын хамтын ажиллагаа болон тарваган тахлын хяналт, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед орон нутгийн түвшинд зохион байгуулах, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

Нийтлэгдсэн огноо: 2020.08.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter