Цаг үеийн
Ховд аймагт үзүүлэх сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа
1191

Ховд аймагт Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, тарваган тахал өвчний үеийн салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад баруун бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг сайжруулах, тарваган тахлын эрсдэлийг бууруулах зорилгоор “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт үзүүлэх сургуулилт 2020 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус үзүүлэх сургуулилтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж нийт 100 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийг тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсан тохиолдолд хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулан ажиллахад чадавхжууллаа.
Цаашлаад энэхүү үзүүлэх сургуулилт нь Зоонозын шалтгаант болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн нөхцөлд тохиолдлыг бүртгэх, мэдээ мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авахад салбар хоорондын байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

Нийтлэгдсэн огноо: 2020.08.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter