Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/60 дугаар тушаалын дагуу Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн даргын 2020 оны А/19 тушаалаар аян зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, 2 зорилт, 20 заалттай ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аяны хүрээнд эмч, ажилчид бие биедээ “Урам хайрла” аян, өглөөний алхалт идэвхтэй хөдөлгөөн, цахим орчинд эерэг хандлага түгээе аян, Голомт банктай хамтран ажилчдад ‘Өрхийн санхүү, хуримтлал бий болгох’ талаар сургалт, ‘Тохилог орчин- ажлын бүтээмж’ уриалгыг эхлүүлж, 5 S-ийн дүрмээс SEISO-SWEEP тус тус зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.09.23