ЗӨСТ
Холер, боомын шинжилгээ хийлээ
685

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2020 оны 08-р сарын 27-оос 09-р сарын 15-ны өдрийн хооронд боом, холер өвчний хяналтын шинжилгээг Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулж буй мах, түүхий эдийн “Есөн-Эрдэнэ”, “Ганбогд” худалдааны төв болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гал тогоо, ус түгээх байгууламжууд, Шаргалжуут баг, Өвгөнжаргалант хүүхдийн зуслан, Баян-Овоо, Галуут, Эрдэнэцогт сумдыг хамруулан 14 төрлийн 1132 сорьц материал цуглууллаа. Мөн боомын голомттой нутгийн ард иргэдэд сургалт, зөвлөгөө, мэдээлэл хүргэж  300 ширхэг санамж материал тарааж ажилласан. Цуглуулсан дээжинд холер, боомын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.09.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter