Цаг үеийн
ЗӨСҮТ өнгөрсөн 9 дүгээр сард 50 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд ажиллалаа
1119

Монгол улсад коронавируст (COVID-19) халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол анх бүртгэгдсэн цагаас хойш ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг нийт 383 удаагийн дуудлагаар сэжигтэй болон батлагдсан тохиолдол байрлаж байсан тусгаарлан ажиглах байрны 335 өрөө, тусгай үүргийн нислэгээр голомтот бүс нутгаас эх орондоо ирсэн 24,066 иргэдэд үйлчилж, 38,297 ширхэг гар тээш, 619,171 кг карго ачаа, 160 агаарын хөлөг, 912 тээврийн хэрэгсэл, 31 галт тэрэг, 13 чингэлэг зэрэгт халдваргүйжүүлэлт хийж дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Мөн Монгол улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 2020 оны 09 дүгээр сард тусгай үүргийн 12, захиалгат 7 нийт 19 удаагын нислэг үйлдэгдэж нийт 3,766 иргэнийг татан авлаа.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байрыг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч COVID-19 халдварын шинжилгээ хийх үйл ажиллагааг ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд гүйцэтгэж байгаа бөгөөд 9-р сард хариу арга хэмжээний 5 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 50 удаа ажиллаж, 19 онгоц, 9 тусгаарлах байр болон зорчигчдыг тээвэрлэсэн 214 тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гар тээш, хувийн хэрэгсэл, зэрэг нийт 163,700 гаруй кг ачааг халдваргүйжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар дотоодод халдвар тархах эрсдэлээс 100 хувь урьдчилан сэргийлж ажиллалаа.

ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдоос 11 удаа нийт 1,939 хүнээс сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн байна.

Мөн тус хугацаанд зоонозын халдварт өвчний цаг үеийн болон шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар олон нийтийн Eagle телевизид 2 удаа, ЭМЯ-нд 1 удаа, www.news.mn, www.eguur.mn, www.eagle.mn, www.socialmedee.mnwww.unuudur.mn, www.mohs.mn, www.nczd.mn, сошиал мэдээ зэрэг мэдээллийн 7 цахим хуудсад 10 удаа, өнөөдөр сонинд 2 мэдээлэл, ярилцлага өгч ажиллаа. Төвийн фэйсбүүк хуудсад 64, цахим хуудсад 18, нийт 82 мэдээг нийтэлж иргэдэд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл олголоо.

Нийтлэгдсэн огноо: 2020.10.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter