Өмнөговь аймгийн ЗӨСТ Гашуун сухайт боомтод хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг нийт 3 байгууллагад, Цагаан хаданд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг 23 байгууллагын нийт 4,172 м2 талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ.
Ариутгал халдваргүйтгэлийг ЗӨСҮТ-ийн захирлын 2020 оны 02-р сарын 21 өдрийн Халдварын үед халдваргүйтгэл хийх түр заавар батлах тухай А/15 дугаар тушаал болон Монгол улсын /Стандарт-MNS-5161-1,2,3:2002/ стандартыг баримтлан хийсэн. Мөн БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын 2019 оны А/59, А/45, А/81 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтад орсон бодисоор хийлээ.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.10.20