Цаг үеийн
“Эерэг хандлага – Эмчилгээний эхлэл” 3 сарын аян үргэлжилж байна
1073

“Эерэг хандлага – Эмчилгээний эхлэл” 3 сарын аян 2020 оны 08-р сарын 25-аас өрнөж байгаа билээ. Тус аяны хүрээнд өнөөдөр буюу 2020 оны 10-р сарын 21-нд ЗӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн албаны урилгаар сэтгэл судлаач А.Баярхүү “Харилцаа, хандлагаа сайжруулах нь” сэдвээр төвийн эмч, мэргэжилтнүүдэд лекц уншлаа. Тус сургалтаар ажлын байран дээрээ аз жаргалаа мэдрэх, стрессээ тайлах аргыг зааж, эерэг харилцааг бид өөрсдөөсөө эхэлдэг, аливаа зүйлийг тасралтгүй 60 хоног хичээвэл цаашид хэвшил болон тогтдогийг онцоллоо.

Нийтлэгдсэн огноо: 2020.10.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter