You are here: Home / Зоонозын өвчин / Шувууны томуу / Шувууны томуугийн халдварын мэдээ (2020.12.07)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл:
2020 оны 11-р дүгээр сарын 23 наас 12-р дугаар сарын 07 ны хооронд шувууны томуугийн А хүрээний вирус БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Европын холбооны хэд хэдэн улс оронд ихэвчлэн нүүдлийн шувуудад илэрсэн байна.
Өмнөд Солонгос улс нүүдлийн шувуудын дунд тандалт судалгааг хийж, шувууны сангаснаас түргэвчилсэн тестээр шувууны томуугийн эсрэг биетийг нүүдлийн шувуудын гол өвөлждөг болон шувууны аж ахуйн бүс нутгуудаас илрүүлээд байна.