Өмнөговь аймгийг Ногоон бүс болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Гашуун сухайт хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт Коронавируст халдварын PCR шинжилгээг ЗӨСҮТ-ийн явуулын лабораторын баг, тус аймгаас томилогдсон 21 эмч мэргэжилтэнүүд 2 удаа ээлж солигдон ажиллаж байна. Тээврийн жолооч нарт шинжилгээ хийх үйл ажиллагааг ЗӨСҮТ-ийн авто лабораторийн багтай Аймгийн БОЭТ, ЭМГ, ЗӨСТ, Ханбогд, Цогтцэций сумын сум дундын эрүүл мэндийн төв, Цагаан хад суурьшлын бүсийн эмнэлэг, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн мэргэжилтэнүүд хамтран зохион байгуулж байна. 2020 оны 12-р сарын 07-ны өдрийн байдлаар тээврийн жолооч нараас 6936 сорьц цуглуулж, PCR шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарлаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.12.17




