ЗӨСТ
Халдваргүйтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа
840

Хэнтий аймгийн ЗӨСТ нь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 11-р сарын 23-аас 12-р сарын 01-ийг хүртэлх хугацаанд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 1 ариутгагч, 1 жолооч гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар дуудлага, захиалга хүлээн авч ажиллаж байна. Тус хугацаанд Хэрлэн сумд үйл ажиллагаа явуулж буй 31 албан байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 11,318 м2 талбай, Хэрлэн сумаас УБ хотын чиглэлд хүнс тээврийн 74 авто машинд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд иргэдээ татан авахтай холбогдуулан иргэдийн тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлт хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.12.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter