Цаг үеийн
Цахим сургалт зохион байгууллаа
1380

Дэлхийн банкны коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд “Kоронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн халдваргүйжүүлэлт хийх арга зүй” сургалтыг 2020 оны 12-р сарын 25, 28, 30-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эмнэлэгүүдийн төлөөлөл, НТТТ, ОСНААУГ, УБЦТС, УЛААНБААТАР Лифт, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Хэрэглэгчийн үйлчилгээний төвүүд зэрэг 100 гаруй байгууллагын 600 гаруй ажилтан хамрагдлаа.

Тус сургалтаар “Халдваргүйжүүлэх бодисонд тавигдах шаардлага”, “Халдваргүйжүүлэх бодисын ангилал, хэрэглэх арга”, “Коронавируст халдвар “COVID-19”-ын халдваргүйжүүлэлт хийх арга аргачлал” зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлын хүрээнд ЗӨСҮТ-ийн эмч, тархвар судлагч Ш.Агиймаа, Л.Роломжав, Г.Ганбилэг нар зохион байгууллаа.

Нийтлэгдсэн огноо: 2020.12.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter