You are here: Home / Онцлох / Цаг үеийн / ЗӨСҮТ-ийн ажилчид COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байна
Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр COVID-19 халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс үе шаттай хэрэгжүүлж эхлэж байгаа бөгөөд эхний ээлжинд тус халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж байна.
COVID-19 халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг цомхотгох үйл ажиллагаанд оролцож буй Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний багийн бүрэлдэхүүн болох эмч, ажилчид өнөөдөр COVID-19 халдварын эсрэг вакцины эхний тунд бүрэн хамрагдлаа.
Эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулахад ДЭМБ-аас зөвшөөрсөн хоёр вакцины нэг болох Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн, Их Британий Окфордын Их Сургууль, Шведийн “Астразенека” компанийн хамтран гаргасан “АстраЗенека” вакциныг ашиглаж байна.
![](https://nczd.gov.mn/wp-content/uploads/2021/02/Covid_Vaccine_202102261.jpg)
![](https://nczd.gov.mn/wp-content/uploads/2021/02/Covid_Vaccine_202102262.jpg)
![](https://nczd.gov.mn/wp-content/uploads/2021/02/Covid_Vaccine_202102263.jpg)
![](https://nczd.gov.mn/wp-content/uploads/2021/02/Covid_Vaccine_202102265.jpg)
Нийтлэгдсэн огноо: 2021.02.26