Онцлох
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд ЗӨСҮТ-ийн лабораторийн баг нийт 59,912 сорьц шинжилж, 25 тохиолдлыг илрүүллээ
5994

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2021 оны 02-р сарын 09-ний өдрөөс 02-р сарын 23-ны хугацаанд“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг нийслэл даяар зохион байгуулсан бөгөөд энэ ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн баг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийт 59,912 гаруй сорьцыг шинжилж, 25 эерэг тохиолдлыг илрүүллээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 532,411 сорьцод шинжилгээ хийж, 123 тохиолдлыг илрүүлээд байна.

Мөн хариу арга хэмжээний 9 баг коронавирусийн батлагдсан тохиолдлын нийт 359 обьектын 43,140м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн байна. Коронавируст “КОВИД-19” цар тахлын үед нийт 1,776 обьектын 442,708м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэжээ.

Нийтлэгдсэн огноо: 2021.03.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter