Зарлал
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох тухай
7902

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсад Зоонозын өвчин судлалын байгууллага үүсэж, хөгжсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндийг зоонозын гаралтай халдваруудаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбар дундын болон салбар хоорондын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тогтоох, өргөжүүлэх, зоонозын өвчний судалгаа, шинжилгээнд нэвтэрч буй дэвшилтэд технологи, арга зүйг хуваалцах зэрэг өргөн хүрээг хамрана.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны илтгэл, өгүүллүүдийг 2021 оны 06 дугаар сарын 21-ийг хүртэл хүлээн авна.

Та бүхнийг судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Жич: “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлд тавигдах шаардлагыг энд хавсаргав. Холбогдох лавлагааг ЗӨСҮТ-ийн ЭШСМТА-ны дарга Д.Алтантогтохтой 99040664 утсаар холбогдож авна уу.

Нийтлэгдсэн огноо: 2021.03.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter