Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2021 оны 6 дахь дугаарыг эрхлэн гаргах тул эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдыг бүтээлээ хэвлүүлэхийг урьж байна. Бүтээл нь дараах чиглэлтэй байна. Үүнд:
- Судалгаа, шинжилгээ
- Тойм, лекц, зөвлөгөө
- Эпоним нэр томъёо
- Албаны баримт бичиг, товч мэдээ, ажиглалт зэрэг болно.
Бүтээлийг “Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-ын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн албаны дарга Д.Алтантогтохын altantogtokh@nczd.gov.mn, altantogtoh@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Зоонозын халдварт өвчин судлалын чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Жич: ‘Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага’-ыг энд хавсаргав. Дэлгэрэнгүй мэдэээллийг ЗӨСҮТ-ийн ЭШСМТА-ны дарга Д.Алтантогтохтой 99040664 утсаар холбогдож авна уу.
Нийтлэгдсэн огноо: 2021.03.03