ЗӨСТ
Архангай аймгийн Эрдэнэбулган, Хайрхан сумдад бүртгэгдсэн Коронавируст халдвар(COVID-19)-ын голомтод Аймгийн ЗӨСТ ажиллаж байна
1281

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн эмч Д.Болор-Эрдэнэ, генетикч О.Батбямба нар 2021 оны 03-р сарын 25, 26, 28-ны өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторит нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч, лаборант нарын хамт SARS-COV-2 вирус илрүүлэх молекул биологийн шинжилгээ хийж, нийт 792 сорьц шинжилснээс 9 эерэг хариу илрүүллээ. Эрдэнэбулган суманд бүртгэгдсэн Коронавируст халдвар(COVID-19)-ын голомтод Хариу арга хэмжээний тандалтын багийн бүрэлдэхүүнд орон ажиллаж буй лаборант Б.Цэрэндулам, Н.Алтангэрэл, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн 1-р багийн ахлагч эмч Д.Болор-Эрдэнэ, ариутгагч Т.Доржпагма, Уртнасан, 2-р багийн ахлагч их эмч Б.Бямбанасан, ариутгагч Т.Барданбаатар, Д.Эрдэнэцэцэг, жолооч Д.Дашдэндэв, Ц.Отгонбаяр нартаа хариуцсан ажлаа амжилттай хийж гүйцэтгэж байгаад талархан ажлын амжилт хүсье.

Иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлаарай!!!

#Хамтдаа давна

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.03.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter