Ангилалгүй
“Дэлхийн сувд болсон Байгаль болон Хөвсгөл далайгаа хамгаалъя” сэдэвт олон улсын гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
855

                                         

Гэр бүлийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төв

Бүх Оросын байгаль хамгааллын нийгэмлэг

“Дэлхийн сувд болсон Байгаль болон Хөвсгөл далайгаа хамгаалъя” сэдэвт олон улсын гэрэл зургийн уралдаан

Оросын Холбооны Улсын Гэр бүлийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төв болон Эрхүү мужийн Бүх Оросын нийгмийн байгууллагын “Бүх Оросын байгаль хамгааллын нийгэмлэг” хамтран “Дэлхийн сувд болсон Байгаль болон Хөвсгөл далайгаа хамгаалъя” сэдэвт олон улсын гэрэл зургийн уралдаан эхэлсэнг зарлаж байна. Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулж, Эрхүү мужийн Байгаль далайн уриатай нэг жилийн хүрээнд зохион байгуулж байна. Уралдаанд мэргэжлийн болон сонирхогчийн түвшний гэрэл зурагчид болон оролцохыг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой. Үүний тулд уралдаанд оролцох гэрэл зураг болон хүсэлтийг уралдаан зохион байгуулагчдын цахим шуудан руу илгээнэ. Бүх оролцогчдын гэрэл зураг уралдааны фэйсбүүк хуудсанд тавигдана.

Уралдааны зорилго

Байгалийн гайхалтай өв Байгаль, Хөвсгөл далайн экологийн асуудал болон олон улсын уран бүтээлийн хамтын ажиллагаанд анхаарлыг татахад оршино. Уралдаанд оролцогчдод өөрийн уран сайхны мэдрэмжээ хуваалцаж, мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөх боломж олдож байна.

Уралдаан зохион байгуулагчид уралдааны хамгийн хамгийн гэрэл зургуудын нэгдсэн үзэсгэлэн гаргана. Мөн түүнчлэн зохион байгуулагч байгууллагуудын албан ёсны цахим хуудсанд бүх гэрэл зургуудыг тогтмол нийтлэнэ.

Уралдааны шүүгчдийн комиссын хурлын үр дүнгээр 3 шагналт байр болон “Үзэгчдийн таашаалт шагнал” номинацийн ялагчийг тус тус тодруулна. “Үзэгчдийн таашаалт шагнал” номинацид уралдааны шүүгчдийн комисс бүх зургуудаас эцсийн шатанд шалгаруулах зургуудыг сонгож, оролцуулна. Тус номинацийн ялагчийг уралдааны фэйсбүүк хуудсаар нээлттэй санал хурааж, тодруулна. Уралдааны ялагчид мөнгөн шагналаар шагнагдана. Мөн түүнчлэн уралдааны бүх оролцогчид уралдааны спонсоруудын бэлэг хүлээн авна.

Гэрэл зургийн уралдааны явагдах хугацаа

Үе Үйл ажиллагаа Агуулга Хугацаа
1 Уралдаанд оролох бүтээлүүдийг хүлээн авах

Уралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авах;

Хүсэлтийн урьдчилсан хяналт; бүтээлүүдийг бүртгэх

2021-03-15 – 2021-09-03
2 Шалгаруулалт Уралдааны шүүгчдийн ажил, эцсийн шатанд сонгох ажил,

нэгдсэн гэрэл зургийн үзэсгэлэн тавих

2021-10-01 – 2021-10-31
3 Эцсийн шат Уралдааны шүүгдчийн комиссын хурал,

ялагчдыг шалгаруулах,

ялагчдыг шагнах

2021-11-01 – 2021-11-30

 Хүсэлт болон бүтээлийг хүлээн авах, бүртгэх дараалал

  • Уралдааныг зохион байгуулагчдын savelifelakes@gmail.com цахим шуудангийн хаяг руу хүсэлт болон уралдаанд оролцох гэрэл зургаа илгээж, оролцогчоор бүртгүүлнэ.
  • Зохион байгуулагчид гэрэл зургуудыг хүлээн авч, зохиогчийн гарын үсэг, бүтээлийн нэрийг бичиж, уралдааны фэйсбүүк хуудсанд байршуулна.
  • Гэрэл зургийг 2021 оны 09-р сарын 30-аас хоцролгүй, тавигдсан шаардлагын дагуу ирүүлсэн байна. Энэ хугацаа хүртэл оролцогчид өмнө явуулсан гэрэл зургаа солих, устгах, засварлах эрхтэй.
  • Оролцогчид нөхцлийг хүлээн авч, уралдааны дүрмийг баримтлаж, оролцох ба зохион байгуулагчдад гэрэл зургийг ашиглах зөвшөөрлийг өгөх нөхцөлтэйгээр оролцоно.
  • Сонирхсон асуултаа dirual@yandex.ru цахим хаяг руу илгээх эсвэл +79041417908 (Гэр бүлийн эрүүл мэнд, хүний асуудлын эрдэм шинжилгээний төвийн маркетинг хариуцсан мэргэжилтэн Петрова Диана Руслановна)-тай холбогдох.

Уралдаанд орох хүсэлтийг эндээс гэрэл зургийн техникийн шаардлагыг эндээс татаж авна уу.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter