Цаг үеийн
Олон улсын гэрэл зургийн уралдааны мэдээлэл
915

Манай төвтэй хамтран ажилладаг ОХУ-ын Эрхүү хот дахь “Гэр бүлийн эрүүл мэнд, хүний ​​нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв”-өөс Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан олон улсын гэрэл зургийн уралдааны мэдээллийг Монголд түгээн дэлгэрүүлж өгөхийг хүссэн тул та бүхэнд энэ мэдээллийг хүргэж байна.

ОХУ-ын Холбооны улсын төсвийн эрдэм шинжилгээний байгууллагын ‘Гэр бүлийн эрүүл мэнд, хүний ​​нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв’ Бүх Оросын ‘Бүх Оросын байгаль хамгаалах нийгэмлэг’ олон нийтийн байгууллагын Эрхүү мужийн салбартай хамтран ‘Сохраним жизнь мировых жемчужин – озер Байкал и Хубсугул’ сэдэвт олон улсын гэрэл зургийн уралдааныг Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Эрхүү мужийн ‘Байгаль нуурын жил’ ажлын хүрээнд зохион байгуулж байна.

Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчин болон сонирхогчийн хүрээнд хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд оролцох талаараа энгийн анкет бөглөж, гэрэл зургаа уралдааны имэйл хаягаар илгээх боломжтой юм байна.

Та бүхэн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралт дахь файлуудаас танилцаж уралдаанд идэвхтэй оролцоно уу.

Положение фотоконкурс_16_марта_2021

ФОРМА ЗАЯВКИ на участие в фотоконкурсе

Технические требования к фотографиям

Захиргааны алба

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter