Зөвлөгөө
Сарьсан багваахай байшинд үүрлэхээс сэргийлье
4433

Сарьсан багваахай нь Chiroptera буюу гар далавчтаны багт хамаарагддаг шөнийн идэвхтэй хөхтөн амьтан юм. Нийт 1,300 зүйлийн сарьсан багваахай байдгаас манай оронд 19 зүйл нь байдаг. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг ба шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисэн, идэш тэжээлээ төвөггүй олдог.

Сарьсан багваахай нь Монгол улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол улсын улаан номд орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтад юм. Тоо толгой нь цөөрвөл байгальдаа буцаад сэргэх боломжгүй байдаг. Ихэнх нь жилдээ ганц зулзага төрүүлэх тул тоо толгой нь огцом өсдөггүй.

Сарьсан багваахай нь агуй, модны хөндий юмуу зарим шувуу, хэрэмний зассан үүр эсвэл хүний бүтээн байгуулсан элдэв төрлийн барилга байгууламжид орогнодог. Манай орны сарьсан багваахайн ихэнх зүйл нь дулаан орон руу нүүж цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлдэнэ.

Сарьсан багваахай нь хотын суурьшлын бүсэд олшрох дараах хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй гэж үзэж болохоор байна. Үүнд:

  1. Суурьшлын бүсийн тэлэлт
  2. Хүнсний хог хаягдлыг ил задгай хаях, ангилан ялгадаггүй зэргээс үүдэлтэй сарьсан багваахайн хоол тэжээл болох хортон шавьж олширсон
  3. Байгаль дээрхи амьдрах орчны доройтол, хуурайшилт

Сарьсан багваахай нь хортон шавьж идэж устгадаг ашигтай амьтан боловч ахуйн орчинд хүнтэй хэт ойр зэрэгцэн амьдрах нь халдварт өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.  Иймд өөрийн амьдрах орчин буюу хашаа, байшинд амьтад үүрлэж олшрохоос сэргийлж хаалт хамгаалалт хийх, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх шаардлагатай.

Нийтлэгдсэн огноо: 2021.07.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter