Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1835

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн албаны Ариутгал халдваргүйтгэл био-үйлдвэрлэлийн тасагт Үйлчлэгчийн ажлын байранд урьж байна.

Ажлын байр: Үйлчлэгч

Байгууллага, тасаг, нэгж: Нэгдсэн лабораторийн алба, Ариутгал халдваргүйтгэл био-үйлдвэрлэлийн тасаг

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Байгууллагын оффисын өрөө болон бусад цэвэрлэгээ үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж, хэвийн ажиллах нөхцөлийг хангах.

Албан тушаалын ангилал (цалин): ТҮ-1

Тавигдах шаардлага:

  • Бүрэн бус дунд ба түүнээс дээш боловсролтой
  • Ажлын туршлагатай;
  • Ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай;
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах;
  • Ажлын хариуцлага өндөр;
  • Идэвх санаачилгатай ажиллах;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой;

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал:

  • Хортой нөхцөлийн нэмэгдэл 10%
  • Сар бүрийн ур чадварын нэмэгдэл 10%-25%
  • Хоол унааны нэмэгдэл сар бүр тогтмол

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн үнэн зөв бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом, гэрчилгээ/-ний хуулбар, эх хувийн хамт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 4 хувь цээж зураг
  • Оршин суугаа хорооны болон Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Ажил байдлын тодорхойлолт 2 хувь

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 18131

Холбогдох ажилтан, утас, имэйл:

Хүний нөөцийн менежер Ч.Баярмаа 99035728, Amaa0828@gmail.com (бичиг баримтыг онлайнаар авах тохиолдолд бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

2021.08.02-оос 2021.09.02-ны 12:00 цаг хүртэл

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter